Monday, December 26, 2011

тест

aз жаргал

Thursday, December 22, 2011

Sunday, December 18, 2011

Wednesday, December 7, 2011

нэг л амьдрах хорвоо


Үдэш
Цагийн зүү чаг хийн урагшилна. Бүсгүй байн байн санаа алдан цагийн зүү ширтэн,орцонд чимээ гарах бүр хаалга руу очин дурангаар харна. Гэвч тэр ирсэнгүй. Үүр гэгээртэл нойргүй хүлээсэн бүсгүй тэсвэр алдан зүүрмэглэх мөчид хаалга торхийн дуугарч тэр орж ирлээ. Гэхдээ түүний бие нь ирсэн боловч бүсгүйг гэх сэтгэлээ хаа нэгтээ гээгээд иржээ.чимээгүйхэн алхасаар орж ирээд хажууд нь цаашаа харан хэвтэх түүнийг хараад бүсгүйн нойр сэргэв. Үүрийн гэгээ нээлттэй салхивчаар алгуурхан тусахад хажууд нь хэвтэх тэр эрийн мөрөн дээр арилгаж амжаагүй уруулын будаг тамгалсан юм шиг дурайна. Бүсгүй аажуухан түүн лүү дөхнө. Урьд нь нарийхан мэт санагддаг ор нь түүнд маш өргөн мэт түүнд хүрэх нь ихээ хол мэт санагдана.

Нуруунд нь хүрч ядан байхдаа тэр түүнийх биш харин өөр хүнийх болсоныг мэдэрч бүлээн нулимс шанхыг нь даган урсахад өөр бүсгүйн нялуун сүрчигний үнэрт ухаанаа алдатлаа бялуурсан эр тайван амьсгалан унтаж байлаа. Хайрын баланд ханатлаа мансуурч байсан цаг саяхан мэт. Орцных нь үүдэнд оровч гаравч хүлээж байдаг тэр залууг одоо ингээд алдах вий гэхээс бүсгүй айж байлаа. Би чамайг хэзээ ч өөрөөсөө явуулахгүй, чи минийх гэж бүсгүй шивнээд унтахыг хичээв.

дэлхийн алдартай цэцэрлэгт хүрээлэн

. Сингапурын ботаникийн цэцэрлэг (Singapore Botanic Garden)
2a2b










Дэлхий дээрх хамгийн гоё хүрээлэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд 1859 онд байгуулагдсан, 128 га талбайг эзэлдэг аж. Энэхүү цэцэрлэгийн яг төвд нь 60 000 цахирмаа цэцгийн үндэсний хүрээлэн байрладаг аж.

 Descanso Gardens, Калифорни муж
Лос-Анжелес хотоос 20 минутын зайд орших энэхүү диваажинд 100 мянга гаруй ургамал ургадаг ба камелия цэцгийн дэлхийн хамгийн том цуглуулга энд л бий.
3a3b











Butchart Gardens, Британийн Колумби буюу Канад
4a4b







Энэхүү гайхамшигт цэцэрлэг нөхөн сэргээлтийн төслийн үр дүнд бий болжээ. 22 га талбайг эзлэн гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл цэцэглэдэг 700 гаруй ургамалтай аж.


 Villa D’Este, Итали

5-5b






Хамгийн гоёмсгоор чимэглэгдсэн энэхүү хүрээлэн дэлхийн олон хүний сонирхлыг татдаг. Хэдэн зуун усан оргилуур нь амьтны толгойн баримал, цэцэгс, жижиг завьнуудаас оргилон гардаг нь өвөрмөц шийдэл болж өгчээ.

5. Dumbarton Oaks, Вашингтон
6-6b







Энэхүү цэцэрлэгт хүрээлэн Жоржтауны хойд хэсэгт байрлаж Вашингтоны хамгийн гоёмсог хэсэгт тооцогддог аж.

  Villa Ephrussa de Rothschild, Франц
7Энэ жижиг цэцэрлэгт чидун жимсний мод, уруул цэцэг (лаванда) болон бусад цэцэгсийг битүү тарьжээ. Олон тооны баримлууд нь доорх харшийг илүү том болгож харагдуулдаг аж. Мөн зөвхөн Испани, Японд ургадаг цэцэгсийг тарьсан нь зочдод ер бусын гайхамшигтай мэдрэмжийг төрүүлдэг гэнэ.



3. Sourhead Warminister, Англи
818 дугаар зууны үед бий болсон энэхүү хүрээлэн гайхамшигтай хадгалагдан үлдсэн тул хамгийн үлгэр жишээ цэцэрлэгт тооцогдох нь зүйн хэрэг биз ээ.






 The Master of Nets Garden, Хятад
9a9b






Ботаникийн энэхүү хүрээлэн Хятадын зүүн өмнөд зүгт байрлах ба хятадаар “Wangshiyuan” гэж нэрлэгддэг аж. Энэхүү цэцэрлэгийг Сун овогтнуудыг ноёлох үед байгуулжээ.

би чамд хайртай

Нэгэн голын эрэгт маш үзэсгэлэнтэй бүсгүй, нөгөө эрэгт ни нэгэн сайхан залуу амьдардаг байжээ. Тэр хоер бие биедээ хайртай болсон байлаа. Залуу орой болгон гол гатлан нөгөө эрэг дээр амьдардаг бүсгүй дээрээ очдог байлаа. Үүр цайхад залуу бүсгүйгээ үнсээд эргээд нөгөө эрэг рүү буцдаг байв. Олон шөнийг ингэж өнгрүүлжээ.
Харин нэгэн шөнө бүсгүйтэйгээ уулзаад буцах болж бүсгүйгээ үнсээд сайн ажиглан харснаа :
- Чиний нэг нүд юм хардаггүй юм уу гэв. Бүсгүй залууд хандан:
- Чи минь энэ хэвэрээ л байгаaрай. Өнөөдөр голоор битгий гараарай гэж гуйв. Харин залуу бүсгүйнхээ үгэнд оролгүй гол гатлах гээд сэлж чаддаггүй учраас живж үхжээ. Энэ залуу ерөөсөө сэлж чаддаггүй байжээ. Агуу их хайрынхаа хүчээр л голыг гаталдаг байж. Харин хайр дуусахад

Дуу

Дуу

Дуу

Дуу

дуу

Sunday, December 4, 2011

Өгүүллэг

.Алдаж онодог замбуулин дээр, ээ хөөрхий

Ахиад олдохгүй ганцхан заяа л байж дээ хө... (Дуунаас)

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр Сөүл- Улаанбаатарын OM302 дугаар аялалын онгоц газардахад ажил албаар байнга ирж очиж байдаг хүмүүс тэгж л байдаг юм гэсэн шиг хэнэггүйхэн явахад, тэр жил Солонгост хараар ажиллахаар гараад энэ удаагын нислэгээр цаг бусаар буцаж ирж буй Төмөр хэмээх ид дунд насны эр замдаа бас ч гэж чамгүй балгасан бололтой, бага зэрэг гуйвлан алхахдаа өчнөөн олон жил сэтгэл зүрхээрээ мөрөөдөж шөнөд нь зүүдэлж, өдөрт нь ажлаа хийж байхад ч нүдэнд харагдаад байдаг хүслэн болсон эх орондоо, төрлөх Улаанбаатартаа ирж байгаа ч сэтгэл нь нэг л гундуу байлаа.

Monday, October 31, 2011

хагацал

Үзэн ядахыг хүсэвч
Үнэндээ чамд дурлажээ
Уулзахгүй байхыг хүсэвч
Өдөржин чамайг хүлээнэ
Үнэхээр мартая гэхэд
Үргэлж чамайг бодоод байна
Солиод үзье гэхэд
Сэтгэл минь чамайг мөрөөднө
Дургүй гэж амнаас минь гаравч
Дуртай гэж зүрх минь цохилно
Чамайг мартаж чадна гэж бодовч
Мартаж чадахгүй нь зүрх минь
Ухаангүй дурлажээ чамдаа
Ухаарч намайг ойлгооч
Чамайг гэсэн сэтгэлийг минь
Цааш бүү түлхээч

Жилээр хүнийг таних

Хулгана жил

  • Хонины орд: Маш эрч хvчтэй хулгана, тэнгэрт хєєрч явдаг
  • Yхрийн орд: Маш дур булаам vхэр, яг л Диснейн Джерри шиг
  • Ихрийн орд: Ёстой жинхэнэ харх, ямар ч занганаас мултарч чаддаг
  • Мэлхийн орд: Мєрєєдєгч хулгана, тvvний аливаа зугаа цэнгэл ойр дотнын хvмvvсийг нь нилээд хvнд байдалд оруулдаг
  • Арслангийн орд: Этгээд хулгана, vргэлж єєрєє єєртэйгээ зєрчилдєж байдаг
  • Охины орд: Эрдэмтэн хулгана, амьдралын хамгийн будлиантай, харанхуй мухраас ч гарц олчихдог
  • Жинлvvрийн орд: Найрсаг энх амгаланг эрхэмлэдэг хулгана, бvгдтэй нєхєрлєдєг
  • Хилэнцийн орд: Хорон vгтэй хулгана, бvтээх биш нурааж сvйдлэгч
  • Нумын орд; Эрч хvчтэй хулгана мєнгє хураах дуртай, хурааж ч чаддаг
  • Матрын орд: Баригдашгvй хэрнээ их хатуу чанд хулгана, аманд нь хуруугаа хийчихэв
  • Хумхын орд: Их мэдэгч, зохиож ярих авьяастай
  • Загасны орд: Дvрслэх, сэтгэлгээ сайн хєгжсєн, харамсалтай нь єєрийн тэнэгээс болоод бvхнийг чадна
Хулгана ба vхэр жилд тєрєгсєд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа vvсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнvvд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгvй, харш.
YХЭР ЖИЛ
  • Хонины орд: Нэр алдарт vхэр, суусан газраасаа шороо атгана
  • Yхрийн орд: Энхрий ялдам, гэхдээ vхэр бол Африкт ч vхэр шvv дээ
  • Ихрийн орд: Нэг л буурь суурьтай vхэр
  • Мэлхийн орд: Yхэр биш мэт аашилдаг, єєрийн хєдєлмєрийн vр дvнгээ хэзээ ч ашиглаж чаддаггvй нь харамсалтай
  • Арслангийн орд: Ялагч vхэр, бас бvтээгч
  • Охины орд: Жаахан гунигтай vхэр, тvvнд шинэ ногоогоо vмхэлж байсан нь дээр дээ
  • Жинлvvрийн орд: Нийтэч, их яриа учраас тагнуул хvнд их ашигтай
  • Хилэнцийн орд: Аюултай vхэр, зєрvvд гєжvvд, тvvнийг зогсоох гэж оролдсоны оронд дэлбэлсэн нь дээр
  • Нумын орд: Амгалан vхэр, vхэр биш могой л гэсэн vг. Эсрэг хvйснийхнээ шохоорхон ширтэх дуртай, харин дараа нь ёстой тоглоомгvй дурладаг
  • Матрын орд: Тvvнтэй элдэв тоглоом шоглоом хийхгvй байсан нь дээр
  • Хумхын орд: Маш нарийн мэдрэмжтэй vхэр /маш ховор ч/
  • Загасны орд: Удирдаж залах аргагvй vхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд…
Yхэр жилд тєрєгсєд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан vргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, vхэр жилтнvvдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцvv, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгvй.
БАР ЖИЛ
  • Хонины орд: Аянга шиг бар, хvсвэл дууны хурдыг ч давтал хурдална
  • Yхрийн орд: Тогтвортой бар, амьдрал дээр бусадтай л адил
  • Ихрийн орд: Хамгийн галзуу зvйлийг ч сэдэж мэдэх бар, тэр чигээрээ адал явдал
  • Мэлхийн орд: Идэвх султай бар, амьдралын хэв маяг хэвтээ, vгvй ядаж л суугаа
  • Арслангийн орд: Бар шиг биш харин жинхэнэ арслан мэт єєрийгєє авч явдаг
  • Охины орд: Их практик, ямар ч тохиолдолд єєрийнхєє зорьсонд хvрдэг. Дээр нь хамгийн найдвартай бар шvv.
  • Жинлvvрийн орд; Сургуультай бар, их таатай анд
  • Хилэнцийн орд: Нилээд тєвєгтэй бар, тэр юу ч хийж мэднэ
  • Нумын орд: Жинхэнэ бар шиг хол явж чадна, дэндvv хол иймээс ядаж заримдаа тvvнийг уяж хорих хэрэгтэй
  • Матрын орд: Их хэрсvv бар, уснаас ч хуурай гарч ирж чаддаг
  • Хумхын орд: Ухаантай бар, гэхдээ vнэнийг хэлэхэд єєрєє ч тvvнд итгэдэггvй
  • Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа єєртєє. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам.
Бар ба нохой жилтнvvд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, vхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнvvдтэй дажгvй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгvй.

ТУУЛАЙ ЖИЛ
  • Хонины орд: Ёстой зэрлэг, аальгvй хэрнээ аймшигтай аварга туулай.
  • Yхрийн орд: Их ялдам, єєрийгєє арьсны ширхгийн дагуу илvvлж таалуулах дуртай
  • Ихрийн орд: Гэрийн сургуультай, хамгийн тайван туулай
  • Мэлхийн орд: Их залхуу туулай, арай дэндvv ажилгvй
  • Арслангийн орд: Бар шиг туулай, гэхдээ нилээд номхон, тvрэмгий биш
  • Охины орд: Мэргэн туулай, гэхдээ адал явдал ба эрсдэлд дуртай
  • Жинлvvрийн орд: Дур булаам туулай, бvгд л тvvнд унаж vхдэг
  • Хилэнцийн орд: Илбэчин туулай, шидтэн, тvvнтэй хэзээ ч тоглож болохгvй
  • Нумын орд: Онцгой туулай, бусдаас хамгийн шилдэг туулай
  • Матрын орд: Гуниглангуй, байнга нойрмог бєгєєд нийтэч бус туулай
  • Хумхын орд: Авьяаслаг туулай, тvvнтэй хаа ч хэзээ ч явахад аятай. Жинхэнэ анд найз
  • Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн vг. Тvvнтэй хамт байхад ёстой янзтай
Туулай жилтнvvд хэрэв нохойтой учирвал гал халуун роман vvснэ. Гахайтай бол хил хязгааргvй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хvлээж байснаас ч илvv аятайхан цагийг єнгєрєєнє. Хvсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мєрєєдєєд ч хэрэггvй, ёстой бvтэхгvй.
ЛУУ ЖИЛ
  • Хонины орд: Агуу луу, хаа ч хамаагvй, нvд аниад ч болсон зvтгэж гарна
  • Yхрийн орд: Амттай луу, чихэр л гэсэн vг. Гэхдээ саваа модгvй
  • Ихрийн орд: Олон єнгєт луу, хурц тод гэрлээр гялалзаж єгнє
  • Мэлхийн орд: Yvлэн дунд хєєрч, элсэн цамхаг босгогч
  • Арслангийн орд: Дэндvv луу, заримдаа залхмаар болдог
  • Охины орд: Аливааг ягштал баримтлагч луу, vлгэрийн биш ганц луу тул итгэж болно.
  • Жинлvvрийн орд: Гадна тєрх маш хувирамтгай, итгээгvй нь дээр
  • Хилэнцийн орд: Єргєстэй луу, тvvнийг оролдвол єєрийгєє тvлнэ шvv
  • Нумын орд: Хамгийн амгалан луу, тvvнд найдаж болно
  • Матрын орд: Даруухан луу, луу гэхэд итгэмээргvй, барагтайд анзаарагдамгvй
  • Хумхын орд: Далдыг харагч луу, єєртєє шvvмжлэлтэй ханддаг
  • Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дvvрэн.
Луу жил тєрєгсєд тахиа жилтнvvдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол vvрд хамт, бич жилтнvvдтэй кинон дээрх шиг хайр vvснэ. Луу, гахай, хонь, морь жилтнvvдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас бар ч дажгvй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггvй.
МОГОЙ ЖИЛ
  • Хонины орд: Аварга могой, залгичихаж мэднэ, чи єєрєє ч анзаарахгvй
  • Yхрийн орд: Гоо vзэсгэлэнт наж могой, ер бусын дур булаам
  • Ихрийн орд: Хєдєлгєєнтэй бєгєєд хувирамтгай могой
  • Мэлхийн орд: Тvvнийг хєдєлгєж амь оруулах хэрэгтэй
  • Арслангийн орд: Идэвхтэй могой, их vнэтэй єєрєєр хэлбэл маш ховор, vнэт эрдэнэ шиг гоё сайхан гэсэн vг
  • Охины орд: Нvдний шилт могой, гоё этгээд зvйлд дуртай, ашиглаж чаддаг
  • ЖинлYYрийн орд: Yнэнч шударга байхааргvй хэтэрхий эелдэг, нялуун, ховсдож мэднэ
  • Хилэнцийн орд: Хэнээр ч хардалтын хар алимыг хазуулж дєнгєнє
  • Нумын орд: Шийдмэг могой, тавьсан єндєр зорилгодоо ямагт хvрдэг, гэхдээ ямар аргаар гэдэг нь мэдэхгvй
  • Матрын орд: Гvн ухаанч могой, хэмжээлшгvй унаантай ч хэрэглэж мэддэггvй
  • Хумхын орд: Урин тачаангуй, нууцлаг, оньсого шиг, ирээдvйг зєгнєж чадна
  • Загасны орд: Усны бєгєєд хvйтэн цуст могой
Могой жилтнvvд vхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал єєртєє дурлуулж чадна, тэдний дурлал удаан бєгєєд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнvvдтэй дурлал, vл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дєхєж очих ч хэрэггvй.
МОРЬ ЖИЛ
  • Хонины орд: Хурдын халуун морь, тархи толгойтой гэх шинж ч алга
  • Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж єгч магадгvй
  • Ихрийн орд: Цэвэр усны морь, хэзээ ч байрандаа зогсож чаддаггvй
  • Мэлхийн орд: Манежийн морь, бvхэл амьдралынхаа туршид тойргоор гvйхэд бэлэн. Гэхдээ ингэх хэрэгтэй юу гэдэг л асуулт байна.
  • Арслангийн орд: Кентавр, юу ч хийж чадна, гэхдээ зєвхєн єєрийнхєє тухай л боддог
  • Охины орд: Гvймхий морь, хувирамтгай, бага зэрэг хэрсvv байдал нь ч тvvнийг аврахгvй
  • Жинлvvрийн орд: Циркийн морь, султаныг толгой дээрээ суулгаад бvжиглэж чадна, ер нь тархиндаа орсон болгоныг хийж мэднэ
  • Хилэнцийн орд: Зэрлэг морь, мустанг, эмнэг
  • Нумын орд: Ажлын морь, элдэв аашгvй
  • Матрын орд: Хариуцлагатай морь, онцгой
  • Хумхын орд: Унадаг морь, хvсвэл хэнийг ч ямар ч зайнаас гvйцэж чадна
  • Загасны орд: Сэтгэл догдлом, дэндvv аашилж байхдаа ч бодлогошронгуй морь
Морь ба бар тєгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман vvснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцvv ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бvтэхгvй.
ХОНЬ ЖИЛ
  • Хонины орд: Тэмцэгч хонь, хамгийн гол нь ялагч хонь
  • Yхрийн орд: Сэтгэл татам, жаахан залхуу хонь, залхуу хэтэрвэл баларч магадгvй
  • Ихрийн орд: Ааштай хонь, тvvний элдэв vйлдлийн эсрэг хvчтэй тэмцэх хэрэгтэй
  • Мэлхийн орд: Сайхан сэтгэлт, сайн хонь
  • Арслангийн орд: Бардам, олон хvнд vл ойлгогдом хонь, хэн нэгэнд сэтгэлээ нээх нь нэн ховор
  • Охины орд: Эелдэг заримдаа жаахан яршигтай гэмээр хонь
  • Жинлvvрийн орд: Ялагч хонь, тvvнтэй амрагийн харьцаа vvсгэвэл болгоомжтой бай, араар тавьж мэднэ
  • Хилэнцийн орд: Тачаангуй хонь, чадварлаг бєгєєд осолтой. Хурц эвэртэй шvv.
  • Нумын орд: Шийдмэг ба их ашигтай хонь
  • Матрын орд: Бодлогошронгуй, хэрсvv хонь. Юунд ч бэлэн бєгєєд агуу сэтгэгч, зєгнєгч
  • Хумхын орд: Ухаанаа хувирамтгай аашиндаа захируулсан хонь, бусдыг огт тоохгvй.
  • Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хvрэхдээ жаахан аашгvйтдэг
Хонь ба туулай жилтнvvд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил тєрєгсєд хонь, гахайтай кинонд єгvvлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бvх юм vргэлж хэтрvvлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, vхэртэй орооцолдох ч хэрэггvй.
БИЧ ЖИЛ
  • Хонины орд: Тєвєгтэй ааштай, хvнд бич
  • Yхрийн орд: Гэмгvй бич, ємгєєлєл эрсэн мэт
  • Ихрийн орд: Хурц ааштай бич, єнгє єнгийн савангийн хєєс хийсгэж, бvгдийн толгойг эргvvлчихэж дєнгєнє
  • Мэлхийн орд: Сайхан сэтгэлт бич, сvvлчийн гадил жимсээ ч єгнє
  • Арслангийн орд: Халуун янаг бич, хажуудаа хэнийг ч сvvлнээс нь чангааж байгаад ч хамаагvй торгоож
  • дєнгєнє
  • Охины орд: Дэвхрэг бич, хоногийн 24 цагийн турш мєчрєєс мєчирт дvvлнэ
  • Жинлvvрийн орд: Олсон дээгvvр явагч бич, амьдралынхаа туршид тогтвортой тэнцвэрт байдал руу тэмvvлдэг. Таалагдах хvслээсээ болж єєрийгєє сvйрvvлж мэднэ
  • Хилэнцийн орд: Дэндvv этгээд, нууцтай шуудай гэсэн vг
  • Нумын орд: Хорвоогийн хамгийн сониуч бич
  • Матрын орд: Дэндvv шохоорхуу бич, гэвч бvх юм харьцангуй шvv дээ
  • Хумхын орд: Хянуур бич, єєрийн нарийн тоглоомоо нуудаг
  • Загасны орд: Зохион бvтээгч бич, дандаа хамгийн єндєр дал модон дээр сууж байдаг
Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндvv сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцvv байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггvй.
ТАХИА ЖИЛ
  • Хонины орд: Ёстой дайчин тахиа, алхам бvртээ л дайн дэгдээж vгvй ядаж том хэрvvл маргаан vvсгэх арга саам эрж байдаг.
  • Yхрийн орд: Амгалан тахиа, амттанд дуртай
  • Ихрийн орд: Мєнхийн тулаан, тvvний хажууд байгаа хvмvvст амар жимэр амьдрал зєвхєн зvvдлэгдэх болно.
  • Мэлхийн орд: Нээлттэй тахиа, гэхдээ тvvнийг хялбархан “гол гаргаж болно”.
  • Арслангийн орд: Аймшиггvй тахиа, амиа ч єгєхєєс буцахгvй. Гэхдээ хэний тєлєє, юуны тєлєє гэдэг нь чухал биш.
  • Охины орд: Маш хурц хумстай тахиа
  • Жинлvvрийн орд: Дипломат тахиа, хэнтэй ч аальгvйтэж, дор нь толгойг нь эргvvлж дєнгєнє
  • Хилэнцийн орд: Хамгийн мундаг, хурц ухаантай тахиа, хvссэнээ хийж чадна
  • Нумын орд: Yнэнч тахиа, хvссэнээсээ илvv vнэнч байж чадна
  • Матрын орд: Бvх талаараа маш ховор шувуу, торонд суулгамаар
  • Хумхын орд: Зєвхєн єєрт хамаатай асуудлыг л авч vздэг, бусад нь яаж ч байсан хамаа алга
  • Загасны орд: Дээврийн азарган тахиа, тvvнийг бvгд сонсож харна
Тахиа ба луу бие биедээ ухаангvй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнvvд могой ба vхэртэй тvргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнvvд хэрэв хуягласан хаалга мєргєх л гээгvй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгvйтэх хэрэггvй.
НОХОЙ ЖИЛ
  • Хонины орд: Ямар ч манан, харанхуйг нэвтэлж хvрч ирнэ. Эзэндээ маш vнэнч нохой
  • Yхрийн орд: Маш vнэрч, ялангуяа амьдралын аль сайн сайхан болгоныг мэдрэхдээ сvрхий.
  • Ихрийн орд: Эрдэмтэн нохой, ялангуяа гоё сайхан дурлал ба сээтэгнэх урлагийн хувьд.
  • Мэлхийн орд: Ямар ч мєрийг олж чадна, хvсвэл vхсэнийг ч олоод ирнэ
  • Арслангийн орд: Сайхан хуцдаг, ганц хуцахад л бvгд vг дуугvй захирагдана
  • Охины орд: Шилмэл vvлдрийн нохой, бvх талаараа
  • Жинлvvрийн орд: Нууцлаг, тааваргvй оньсого мэт, тодорхойлохын аргагvй
  • Хилэнцийн орд: Тvvнд хазуулж л болохгvй, vхлийн зуулттай
  • Нумын орд: Эр хvчтэй, зогсоох аргагvй нохой
  • Матрын орд: Болгоомжтой нохой, тvvнд найдаж болно
  • Хумхын орд: Маш сэтгэл булаам нохой, бас тэгээд моодны, ухаантай
  • Загасны орд: Євєрмєц нохой, сайхан сэлдэг, гvн шумбадаг
Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мєн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцvvвтэр. Нохой жилтнvvд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгvй.

хайр бол биднйи хүч

Дурласан зүрх ямар байдгийг
Дургүйдээ би мэдэхгүй юм биш
Дурлаж амжаагүй яваа болохоор
Дуртай байлаа ч мэдрээгүй л явна

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
  (Энэ минй хамгийн дуртай 4н мөрт хэхэ...)
Зүс үзээгүй нэгэн хөвгүүнд
Зүрх сэтгэлээ өгчихсөн бололтой
Зөрөөд өнгөрөхөд ч танихгүй чамдаа
Зуурдын биш үүрдийн хайртай

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Нууцаа дэлгэе би чамд хайртай
Нуулгүй хэлье би чамайг хайрладаг
Сэмхэн шивнье санаад үхдэг
Санаагаа тулгая хайранд минь итгээч

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Нулимс дүүрэн нүдэнд би дургүй
Нулимс урсан харагдах харцанд би дургүй
Хайр ойлгодоггүй чамд би бүүр дургүй
Хайранд уярсан зүрхэндээ би бас дургүй

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Чамайг нэг тусгаар улс гэвэл
Хил зөрчсөн этгээд нь би байна
Тагнах гэж биш хайрлах гэж ирсэн хүнийг
Танай улсын хууль яаж шийтгэдэг юм бэ?

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Ганц олдох 17 насандаа
Гал халуун дурлалаыг чамаас хүсэхдээ
Гуниг татуулан буцах шувуу мэт
Ганцаардах гэж чамд би дурлаа юу

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Чамайг хэнд хайртайг би мэдэхгүй
Чиний зүрх хэний төлөө цохилдгийг би мэдэхгүй
Гагцхүү чамд хайртайгаа л би мэднэ
Гэгэлзэх зүрх минь чиний төлөө цохилдгийг би мэднэ.
*******************************************************
Нэг иймэрхүү шүлэгнүүдийн хариу болгох шүлэгнүүд:

Чимээгүйхэн инээх чинь надад жаргал нэмдэг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөржин өег явдаг
Уруул давсан бүхэн чиний минь хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэх тусмаа би хайртай

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Үнэндээ дотор минь одоо юу ч алга
Үүрд биш ч хэсэгтээ ийм л байна
Хэнд ч өгч чадахгүй сэтгэл үлдсэнийг ч нуумааргүй
Хэзээ нэгэн цагт чинийх болж магад

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Хүлээж байгаа хирнээ очиж чадахгүй нь
Хүсэж байгаа хирнээ хүрж чадахгүй нь
Харамлаж байгаа хирнээ уурлаж чадахгүй нь
Хайрлаж байгаа хирнээ хэлж чадахгүй нь

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Хүсэл болсон хайраа нандигнан байж хүлээ
Хөнгөн гунигаа сэтгэлдээ тэвчин байж хүлээ
Хөөрхөн түүнийхээ чарайг бодон байж хүлээ
Хүрээд ирэх өдрийг тэсэн ядан хүлээ

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****