Wednesday, December 7, 2011

дэлхийн алдартай цэцэрлэгт хүрээлэн

. Сингапурын ботаникийн цэцэрлэг (Singapore Botanic Garden)
2a2b










Дэлхий дээрх хамгийн гоё хүрээлэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд 1859 онд байгуулагдсан, 128 га талбайг эзэлдэг аж. Энэхүү цэцэрлэгийн яг төвд нь 60 000 цахирмаа цэцгийн үндэсний хүрээлэн байрладаг аж.

 Descanso Gardens, Калифорни муж
Лос-Анжелес хотоос 20 минутын зайд орших энэхүү диваажинд 100 мянга гаруй ургамал ургадаг ба камелия цэцгийн дэлхийн хамгийн том цуглуулга энд л бий.
3a3b











Butchart Gardens, Британийн Колумби буюу Канад
4a4b







Энэхүү гайхамшигт цэцэрлэг нөхөн сэргээлтийн төслийн үр дүнд бий болжээ. 22 га талбайг эзлэн гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл цэцэглэдэг 700 гаруй ургамалтай аж.


 Villa D’Este, Итали

5-5b






Хамгийн гоёмсгоор чимэглэгдсэн энэхүү хүрээлэн дэлхийн олон хүний сонирхлыг татдаг. Хэдэн зуун усан оргилуур нь амьтны толгойн баримал, цэцэгс, жижиг завьнуудаас оргилон гардаг нь өвөрмөц шийдэл болж өгчээ.

5. Dumbarton Oaks, Вашингтон
6-6b







Энэхүү цэцэрлэгт хүрээлэн Жоржтауны хойд хэсэгт байрлаж Вашингтоны хамгийн гоёмсог хэсэгт тооцогддог аж.

  Villa Ephrussa de Rothschild, Франц
7Энэ жижиг цэцэрлэгт чидун жимсний мод, уруул цэцэг (лаванда) болон бусад цэцэгсийг битүү тарьжээ. Олон тооны баримлууд нь доорх харшийг илүү том болгож харагдуулдаг аж. Мөн зөвхөн Испани, Японд ургадаг цэцэгсийг тарьсан нь зочдод ер бусын гайхамшигтай мэдрэмжийг төрүүлдэг гэнэ.



3. Sourhead Warminister, Англи
818 дугаар зууны үед бий болсон энэхүү хүрээлэн гайхамшигтай хадгалагдан үлдсэн тул хамгийн үлгэр жишээ цэцэрлэгт тооцогдох нь зүйн хэрэг биз ээ.






 The Master of Nets Garden, Хятад
9a9b






Ботаникийн энэхүү хүрээлэн Хятадын зүүн өмнөд зүгт байрлах ба хятадаар “Wangshiyuan” гэж нэрлэгддэг аж. Энэхүү цэцэрлэгийг Сун овогтнуудыг ноёлох үед байгуулжээ.

No comments:

Post a Comment