Monday, December 12, 2011

сүүлчийн бүжиг



Энэ өгүүллэгийг манай блогийн зочин ирүүлсэн тул оруулж байнаа зохиолчид маань урам өгөөрэй kkk
Шөнийн харанхуйг эртлэн хөөх гэсэн мэт гэрэлт наран өөрийнхөө цацрагыг харамгүй түгээж,хорвоо  дэлхийд 1н шинэ өдөр айсуй.шинэхэн өглөөний нарантай уралдан гэртээ орж ирсэн hyori  гутал хувцасаа  ч тайлах сөхөөгүй шууд л орон дээрээ унаад өгөв.шөнөжин club дотор байсан болохоор дотор нь бачимдаж,архи пиво тамхины үнэр холилдон цамцанд нь шингэсэн нь  бүүр ч  толгойг нь өвтгөн хурдхан шиг усанд орохын түүс болж байв.усанд ороод гарж ирээд шалавхан шиг өглөөний хоолоо бэлдлээ.шөнөжингөө найзуудтайгаа дарвисан бололтой ээжийнх нь царай сааралтсан  нь төрсөн охинтойгоо ч үг солих чадалгүй байгааг нь илтгэнэ.долоо хоног  өрөөндөө ногоорсон ах нь арайхийж өрөөнөөсөө толгойгоо цухуйлгав.хоолны үеэр ах нь  худлаа инээмсэглэн их л долигоносон байдлаар
-надаа гадагшаагаа гарах яаралтай хэрэг байна 200 мянгыг түр өгчих гэхэд
-надаа тийм их мөнгө  байхкүе.байснаараа хоол хүнс авчихсан гэв.ахийнхаа  мөнгө нэхсэн үед хурдхан шиг холдоод явчих нь аминд өлзийтэйг hyori  сайн  мэдэх тул  цүнхээ шүүрэн авч хаалгаар гарах гэтэл дэндүү хожимдчихож.Ахынх нь нөгөө сайхан инээмсэглэл нь хормын төдийд л уур хилэнгээр солигдож,цүнхийг нь газар ппидхийтэл шидээд,
-шөнөжин баранд наргиж цэнгээд ухаан мэдрэлээ хүртэл алдчихсан байх шив.гэрийнхнийгээ юу идэж яаж амьдар гэж чи ингэж тансаглаж явдий гээд hyori  г алгадаад хаяв.нус нүлимстайгаа хутгалдсан hyor арайхийн биеэ бариж
-б...ии энэ гэрийг авж явхийн тулд л тэнд бүх л шөнийг өнгөрөөдөг.таны өрийг дарахын тулд,ээжийн архины мөнгийг олохын тулд би тэнд шөнийг өнгөрүүлдөг,би тийм аймшигтай нүгэл үйлдчихсэн хэрэгүү гэж үйлсан хэвээрээ гэрээсээ гарлаа.
Тэдний сургууль гэр 2ийнх нь хооронд бараг 2 цаг явдаг болохоор энэ хэсэгхэн хугацаанд
Hyori   юу ч бодохгүй амьдралд нь тохиолдож буй зүйлсээс түр ч болов холдож чаддаг байв.сургууль хүртэлх хугацаанд арын суудал түр ч атугай нүднийхээ хорыг гаргаж аваад бостол толгой нь манараад эгээтэй л уначихсангүй.хажууд нь сууж явсан эмээ “ишш чааваас хар залуугаараа гадуур тэнэд буруу замд орчих ч гэж дээ.сургуулийн дүрэмт хувцас өмссөн юм байж архи ууна гэнээ өөрийнхөө ач байсан бол  арьсыг нь хуулаад хаякү юу”гэсэн харцаар түүнийг хяламхийн харахад
   Hyori   өөдөөс нь ёжтой гэгч нь инээмсэглээд найгасан чигээрээ автууснаас буув.хэн нэг хүн тэрэнтэй 1ч үг солиогүй байж өөрт нь дүгнэлт хийхэд тэр хамгаас дургүй. Сургууль дээрээ ирэхэд crew ийнх нь гишүүд түүнийг хүлээн байж ядан байв.хамгийн түрүүнд угийн галзуу дээрээс нь сэтгэл нь хөдлөөд бүүр ч галзуу болчихсон dara  хамгйин түрүүнд түүнийг олж харан өөдөөс нь тосож аван хөөрхөн 2нүдээ бүлтэгнүүлж ирээд
-чи ч ёстой өчигдөр үзүүлээд өглөө шүү,battle болохоос өмнө том том дуугараад байсан  тэр  ахлагч нь лав чамтай тулсныхаа дараа өмдөндөө дусаасан гэхэд мөриицсөн ч болно шүү гээд hyori гийн дээрээс дараад авав kkkk
-.dara ..dara л  даа би амьсгалж чадахгүйнээ.одоо болноо xexe.би тийм сүртэй бүжиглээгүй штээ.угаасаа  өмнө нь тэдний crew-ийнхэн   geun suk ийг дээрэлхэж байсан болохор хариуг нь авсан төдий
-битгий даруухан царайлаад бай .чи угаасаа шилдэг нь штээ энийг чинь хүн болгон хүлээн зөвшөөрдөг .аа бас тэр хийрхүү амьтдын ханды нь хага дарж өгсөнд баярласий шүү найз минь гэж geun suk инээмсэглэв.
-заза,наад хүн чинь магтаалд булуулаад уйлах нь байна шүү.орой  бүгдээрээ hyori гоо зад дайлцгаая .одоо  харин бүгдээрээ хичээл рүүгээ алхаад мааарш гэж T.O.P тушаав.энэ өгүүллэгээ цааш нь үргэлжлүүлэхийн тулд зохиолынхоо гол баатруудыг танилцуулая.
Hyori:түүнийг бага байхад аавынх нь компани дампуурч,үүндээ гутарсан аав нь амиа хорложээ.ээж нь гүн шоконд орж удалгүй архинд орж ах нь гудажны танхай эр болсон юм.үлгэрийн гүнжийн амьдрал  нь 1л өдөр тамын тогоо болон хувирсанд тэр бяцхан охинд ямар хэцүү байсныг төсөөлөхөд ч бэрх.энэ аймшгийн амьдралд нь гэрэл гэгээ, амьсгалах агаар нь болж өгдөг ганц зүйл бол бүжиг.магадгүй энэ зүйл байдаг болоод л тэр амьдралын энэ хүнд даваануудыг даван туулж байгаа биз.
Dara:аав ээж нь гадаадад амьдарцгаадаг баян айлын эрх охин.солонгост ганцаархнаа амьдардаг болохоор show дахийг бол үзүүлж өгнө.үргэлж л өөрийнхөөрөө зүтгэдэг ч hyori гийн үгэнд бол дуулгавартай ордог нь түүнд тал зассандаа ч биш харин энэ дэлхий дээр цор ганц түүнд үнэнийг хэлдэг хүн болохоор л тэр.өмнөх найз нар нь бүгд л түүний үгийг дагаж,долигонодог байсан бол hyori түүнд шууд л дутагдлыг хэлчихдэгт эхэндээ дургүй байсан ч сүүлдээ энэ зан нь таалагдаж салшгүй найзууд болж хувиржээ.түүний хувьд хамгийн эрхэм хүн  нь мөнгө ажил 2оос өөр юмыг анзаардаггүй аав ээж 2 оос нь илүү үргэлж дэргэд нь байж нөмөр нөөлөг болдог hyori билээ
Jang geun seuk: сургуулийн хамгийн hottest охидийн зүрхийг уярааж явдаг энэ залууг дотроо ямар ичимхий ноомой хүн гэдгий нь тэр 3 аас өөр хэн ч мэдкүү.сонссон ч тэр яриаг зохиосон хүнийг түүнд атаархагчдын л 1 гэж ойлгоно.анх энэ сургуульд шилжин ирэхэд найз нөхөдгүй доожоо царайлсан түүнийг сургууль даяар шоолж байхад ганц top түүнтэй  л анх найзалжээ.удалгүй hyori daraтай танилцаж тэд нарын 1хэсэг болсон юм.гэрээсээ ч толгойгоо цухуйлгадаггүй номын хөвгүүнийг тэд жинхэнэ b-boy болгож нөхөрлөл гэдэг зүйлийн жинхэнэ мөн чанарыг ойлгуулж өгчээ.geun suk  dara г анх харсан цагаасаа л түүнд дурласан.гэвч ичимхий бүрэг зангаасаа болж одоо болтол хэлж чадалгүй дэмий л өөр банди нартай зугаацаж явхыг нь харж зогсоно.
T.O.P:дандүү нууцлаг нэгэн.хэн ч түүний  юу бодож байгааг нь үл гадарлана.сэтгэлийн хөдөлгөөнөө барагтай бол гаргадаггүй.hyori той бараг л ижилхэн амьдралтай болохоор хэнээс ч илүү түүнийг ойлгоно.hyori  г  бараг ухаан орсон цагаас нь хойш мэддэг болохоор түүний сайн найз мөн хайртай бүсгүй нь.хэзээ нэг цагт түүнийг жаргалтай амьдруулж хүрэлцэхүйц мөнгө цуглуулаад түүндээ сэтгэлээ нээн хамтдаа амьдарцгаана гэж дандаа л мөрөөддөг.гэвч hyori түүнийг хэзээ ч эр хүн талаас нь харж байсан удаа байхгүй.
Анги дотор хичээллэж буй 40 н  хүүхдээс тэр 4 л гоц ялгарна.hyori ширээн дээрээ хөлөө тавиад хээв нэг хурхиран унтана,dara комик уншин баясан сууж байхад  хажуу талын ширээн дээр ipod  сонсож байгаа geun suk ийг ангийн бүх л охид  нүдээ унагачих шахам цоо ширтэцгээнэ.харин top  л багшийн ярьж буй зүйлийг үг газар гээлгүй идэвхийлэн бичиж хичээлд хамгийн идэвхтэй оролцоно
Завсардах бараг дөхөж байхад hyori ийн хурхирах дуу  багшийнх  нь тэсвэрийг алдагдуулан
Lee hyo ri самбарт гэж бараг  цонхны шил хагалчих шахам анги дүүрэн хашгирав.
-багшаа 1 т би дүлий биш 2т та  дандаа ингэж хашгираад байвал зүрхэнд чинь муу штээ гэж инээмсэглээд hyori  самбарт бичсэн тоог нь ядах юмгүй бодоод харин ч багшийнхаа самбарт алдаж бичсэн томёог нь засаж өгөв.
-багшаа би эргээд унтаж болно биз дээ,та дараа намайг самбарт дуудах бол сүүлчийн цаг дээр дуудаж бай эхний цаг дээр дуудаад хайран нойрноос сэрээгээд хаячхий гээд хэнэг ч үгүй ангиас гарч одов.
-хөөе хөөөөш lee hyo ri гуай наанаа зогсооч хөөөөөөөөөөөөөш.чамайг ийм гайхалтай сурдаггүй байсан бол чам шиг ийм нийгмийн хог шаарыг сургуулиас аа дуртайяа хөөхсөн гэж амандаа бувтнасаар багш нь  үлдэв.хичээлийн дараа хүүхдүүд ихэнхи нь гэр гэртээ харьцгааж байхад  нөгөө 4  сургуулийнхаа хонгилд байх бэлтгэлийн байрандаа маргааш  болох battle д бэлдэн амрах завгүй хичээлэлцгээнэ.хэрвээ энэ battle д  ялчих юм бол 4 сая  хармаанд нь сув сул орж ирэхээр байлаа.
Тэдний сургуулийн замын эсрэг талд Сөүлийн урлагийн их сургууль байрладаг.энэ сургууль бол солонгос улсын хамгийн дээд зэрэглэлийн хөгжимчид ,бүжигчидийг үеийн үед бэлтгэсээр ирсэнээрээ улсдаа төдийгүй дэлхийд алдартай.тийм болохоороо ч тэрүү сурагчид нь зөвхөн өөрсдийгөө шилдэгт тооцоцгоон дэндүү бардам байцгаадаг байх.бусад урлагийн сургуулийнхныг нүднийхээ булангаар ч тоож хардаг ч үгүй.Шөнийн 8 цаг хэдийн өнгөрч буй ч энэ сургуулийнхны хувьд хичээлийн өдөр дуусах яагаа ч үгүй.Төгөлдөр хуурын намуухан аянд балетийн ангийнхан  өдөр тутмын бэлтгэлээ хийж буй нь тодхон харагдана.jay гийн хувьд өнөөдөр үнэхээр галзуурмаар өдөр байв.Ямар ч хөдөлгөөнийг хэдхэн цагийн дотор төгс хийгээд сурчихдаг түүнийг өнөөдөр багш нь бүхэл бүтэн 12 цаг танхим дотор уяж ,юу болохгүй байгааг нь хэлэхгүй хирнээ дахин дахин бүжиглүүлсээр л байв
Jay,jay... ‘’би чиний нүднээс юу ч олж харахгүй байна.хөдөлгөөнүүд чинь сайн биш гайхамшигтай байх ёстой нүдэнд чинь бүжиглэх хүсэл эрмэлзэл алга’’  гэх  багшийнх нь үг jay гийн дотрыг үнэхээр бачууруулаад хаячихав .хичээлийн дараа ганцааранг нь үлдээж байгаад хэлсэн үг нь бүүр ч доор байсан юм
-чи өнөөдөр өөрийгөө яагаад ингэж дахин дахин бүжиглэсэн гэж бодож байна?би чамайг сайн бүжигчин гэдгийг мэднэ.магадгүй энэ сургуулийн хамгийн тэргүүн зэргийнх нь.гэхдээ хүү минь 1 зүйлийг сайн санаж яв.чиний бие махбодь гайхалтай хөдөлж байлаа ч сэтгэл чинь энэ зүйл рүү тэмүүлэхгүй бол чи зүгээр л түлхүүрийг нь эргүүлчихсэн амьд хүүхэлдэй болох болно.Чи энэ зүйлийг зүрх сэтгэлээрээ мэдрэх хэрэгтэй.чи өнөөдөр зөвхөн биеэ л хөдөлгөсөн,тийм болохоор  би чамайг жаахан ч болов сэтгэлээ бүжгэндээ зориулахыг  чинь харахыг хүссэн юм.Гэвч чи миний урмыг хугаллаа.Энэ бүх багшийнх нь урам хугалсан үгнүүд jay гийн хувьд амьдралдаа анх удаа сонссон зэмлэлийн үгнүүд байв..анх энэ сургуульд орсноосоо хойш л хамгийн шилдэг нь байж,бүх л хүмүүст магтуулж ирсан түүнд эдгээр  үгсүүд  ямар хүндээр туссан нь ойлгомжтой биз.
-новш гэж би юун дээр нь алдаа гаргачихсан юм бэ?сэтгэл зүрх гэнэ үү ?Би ийм хөгийн зүйлийг анх удаа л сонсжийн.анхнаасаа би энэ сургуульд орох ямар ч хүсэлүй байсан.Зураач болох мөрөөдлийг минь хөсөр хаяж оронд нь ээж минь өөрийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдлийнхөө үргэлжлэлийг намайг болгосон.би чадах чинээгээрээ хичээж энэ амжилтанд хүрсэн.гэвч би энэ бүжиг гэдэг утгагүй зүйлийг үзэн яддаг.хүн хэзээ ч үзэн яддаг зүйлдээ сэтгэлээ зориулж чадахгүй нь мэдээж шүү дээ fuck ...би тэгээд яах ёстой юм бэ?эдгээр олон асуултын хариу jayгийн толгойг үнэхээр өвтгөж түр ч болов агаар амьсгалий гэж шийдээд машинаа орхин замын эсрэг талын сургуулын зүг алхав.

No comments:

Post a Comment